2024 оны УИХ, орон нутгийн сонгуулийг шударга явуулах, болзошгүй зөрчил, луйвраас урьдчилан сэргийлэх зорилгоор Ардчилсан нам “Шударга сонгууль” ажлын хэсгийг байгуулж, намын Дэд дарга Ж.Баярмаа ахалж буй.
Тэгвэл тус ажлын хэсгээс өнөөдөр СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоотыг хүргүүллээ. Ардчилсан нам тусгай дугаар болон пэйж нээж сонгууль угтсан зөрчил, булхай, шилжилт хөдөлгөөн “цахим царцаа”-тай холбоотой мэдээллийг ард иргэдээс авч буй бөгөөд
энэ удаагийн сонгуулиар 2020 оны луйврын сонгуулийн нөхцөл байдал давтагдах бодит эрсдэл учирч буйг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад илэрхийлсээр байгаа юм.