ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар 24 асуудал хэлэлцэнэ

O.Admin
2024-05-08

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна.

Нийт 24 асуудал энэ удаагийн хуралдаанаар шийдэгдэнэ.