“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, 2024 онд хэрэгжүүлэх зураг төслийн ажлын явцыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
- “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
- Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
- 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
- Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргах.