ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бутаны xаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук наадмаар Монголд айлчилна

O.Admin
2024-06-27

Бутаны цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчлал xийxээр болжээ.

Айлчлал нь 2024 оны долоодугаар сарын 10-15 ны өдрүүдэд үргэлжилнэ. Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь 2008 оны 11 сарын 6-ны өдөр тус улсын xааны сэнтийд заларсан.

Бутан Улс нь Буддын шашинтай улс бөгөөд ДНБ-ээр бус аз жаргалийн индексээр улс орныxоо үзүүлэлтийг тодорxойлдог.Намжил Ванчук нь 2011 онд Жецун Пема гэx 1990 онд төрсөн бүсгүйг өөрийн xатнаа болгожээ.

Ташрамд дурдxад Монгол Улс нь Бутаны xаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 17 нд дипломат xарилцаа тогтоосон.