УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд болон УИХ-ын дэд дарга нарыг томилно.
УИХ-ын дэд даргаар АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг дэмжээд байгаа юм.
Харин Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ дахин сонгогдох нь тодорхой. Учир нь сонгуулийн өмнө МАН ялсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран ажиллах улс төрийн шийдвэр гарсан билээ.