УИХ-ын өнөөдрийн анхдугаар чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бол үдээс хойшхи хуралдаанаар долоон байнгын хорооны дарга нарыг сонголоо. Тодруулбал,
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам
Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан
Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар
Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нарыг тус тус УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилов.
Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахтай холбогдуулан чуулган түр завсарлалаа. Өнөөдөр үлдсэн байнгын хороодын дарга нарыг томилж, Засгийн газрын бүтцийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр энэ удаагийн анхдугаар чуулган өндөрлөх юм.