УИХ-ын чуулганы хуралдаан шөнөжин хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нараа томилов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нараа танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууснаар Засгийн газрын гишүүдийн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д танилцуулснаар тооцов.
Ингэснээр Монгол Улсын шинэ, хамтарсан Засгийн газар албан ёсоор байгуулагдаж, УИХ-д тангаргаа өргөснөөр үйл ажиллагаа эхлүүллээ.
Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн:
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
- Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
- Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Боловсролын сайд П.Наранбаяр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд Ч.Номин,
- Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан