ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хороог тэргүүлнэ

O.Admin
2024-07-10

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.