Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар 16 яам, 22 сайдтай байхаар бүтэц нь батлагдаж, сайд нар нь тангаргаа өргөсөн.
Сайд нар томилогдож тамга тэмдгээ гардахтай зэрэгцэн багийн гол тоглогч буюу Төрийн нарийн бичгийн дарга хэн байх нь сөхөгддөг. Тэр дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог намууд дотооддоо ярьж эхэлжээ.
Тэгвэл сайдаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа томилогдоод буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ц.Уртнасангийн нэр яригдаж эхэлсэн сурагтай.
Ц.Уртнасан нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоос гадна Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.