ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жапаров: Наадам бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийн илэрхийлэл юм

O.Admin
2024-07-16

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 Мэндчилгээнд: “Бүгд Найрамдах Киргиз Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Энэ баяр бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийг илэрхийлээд зогсохгүй хөгжил дэвшил, сайн сайхан байдлын урам зоригийн бэлгэдэл билээ. Манай улс Монгол Улстай харилцан хүндэтгэх, дэмжих зарчимд суурилсан найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгийг тэмдэглэхэд таатай байна” гэжээ.