ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНБУ-ын тэргүүн Алексей Самбуевич Цыденов хүрэлцэн ирлээ

O.Admin
2024-07-26

Булган аймагт “АЛТАРГАНА-2024” олон улсын Буриад зоны наадам эхэлсэнтэй холбогдуулан БНБУ-ын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Засгийн газрын төлөөлөгчдийнхөө хамтаар Булган аймагт айлчлан ирж, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар угтан авлаа.

Тэрээр Буриад гаралтай Оросын улс төрч бөгөөд 2017 оны 2 сарын 7-нд Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр томилогдож байжээ. Маргааш буюу 07сарын 27-нд эхлэх нээлтийн ёслол болон баяр наадамд тэрээр оролцоно.