ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсны гэр бүлд хоёр өрөө байрыг хүлээлгэн өгөв

O.Admin
2024-10-03

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэт намчирхал, улс төржилтийн улмаас хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Ардчилсан Намын дарга Лу. Гантөмөрийн тушаалаар хохирогчийн гэргий С.Дэлгэртуяа, түүний үр хүүхдэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хоёр өрөө байр хүлээлгэн өглөө.

Байрны гэрчилгээ, түлхүүрийг Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Ардчилсан Намын даргын ажлын албаны дарга Э.Галбадрал нар хүлээлгэн өгөв.

Талийгаачийн гэр бүлийн зүгээс намын удирдлагад талархаж буйгаа илэрхийлж, ханийхаа болон түүний хамт олны итгэл, зүтгэлийг үргэлжлүүлэн авч явна гэдгээ илэрхийллээ.