Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна.
2023 оны байдлаар манай улсын 8 мянга гаруй иргэн Казахстанд, казахстаны 551 иргэн манай улсад амьдарч байна.
Хоёр улсын иргэд 90 хоног хүртэл харилцан визгүй зорчдог. 2023 оны байдлаар манай улсад казахстаны 3 мянга орчим иргэн ирж, 21 мянга гаруй иргэн гарсан байна. Харин манай 23 мянга гаруй иргэн тус улс руу нэвтэрчээ.
Казахстанд 1,300 орчим монгол оюутан суралцаж байна.