Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон бусад сайдуудын хамт Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочиллоо.
Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна.
Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ. Харин сүүлийн 10 жилд тус хот хөгжлийн бодлогодоо "15 минутын хот" хэмээх шинэ үзэл санааг тусгаж, амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.
20 минутын хот Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн бусад сайдуудын хамт өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо хийсэн албан ёсны уулзалтанд оролцлоо.