Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар "Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр"-ийг Дотоод хэргийн их сургуульд хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой.
Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагдах боломжтой бөгөөд тодорхой шаардлагуудыг хангаж, тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцасаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Хөтөлбөрийн танилцуулах өдөрлөгийг АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-д тус тус зохион байгуулаад байна.