ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Даланзадгад сумын Засаг даргаар Ц.Дэнээдоржийг томиллоо

O.Admin
3 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын захирамжаар Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагчаар Ц.Дэнээдоржийг батламжилсны дагуу өнөөдөр сумын Засаг даргын тамгыг хүлээн авлаа.

Ц.Дэнээдорж нь 1992 онд Өмнөговь аймагт төрсөн. Улс төр судлаач мэргэжилтэй.

-2014 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт

-2017-2022 онд Даланзадгад сумын Их-Уулын 6-р багийн Засаг дарга

-2022 онд Өмнөговь аймгийн Иноваци, технологийн төвийн дарга

-2023 оноос Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч

-2020-2024 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус, тус ажилласан туршлагатай улстөрч юм.