ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир Халдашгүй байдлын дэд хороог даргална

O.Admin
2 цагийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Улмаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан аж. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.