ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ

O.Admin
2024-12-30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар нийтдээ найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар

-Нийслэлийн агаарын бохирдлын талаар

-2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар

-“Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ зэрэг найман асуудал хэлэлцэхээр  төлөвлөсөн байна.