ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Гучин жилийн дуусдаггүй яриануудыг дуусгах гэж бид хамтарсан

O.Admin
11 цагийн өмнө

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хамтарсан Засгийн газар 2028 онд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх тодорхой бөгөөд том зорилготой. Том зорилго, тодорхой даалгавраа заавал биелүүлэхийн тулд шинэ эдийн засгийг бүтээж угсарч босгох зайлшгүй шаардлагатай байна.

Та бүхэн бол Засгийн газрын бодлогыг орон нутагт бодит ажил болгох, иргэндээ үр дүнг нь хаяглан хүргэх итгэл, үүрэг, даалгавар хүлээсэн хүмүүс. Гучин жилийн дуусдаггүй яриануудыг дуусгах гэж бид хамтарсан. Гучин жилийн өмнөх засаг дарга нарын үед эхэлсэн яриаг ажил болгох гэж хамтарсан. Улс төр хийж биш ажил хийж хөгжинө. Улс төр багатай, ажил ихтэй байхыг бүх албан тушаалтнаас ард түмэн, цаг үе шаардаж байна” гэсэн юм.