ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандарт батлагдлаа

O.Admin
1 өдрийн өмнө

2022 оны өвөл хэдэн байгаль хамгаалагч нартайгаа амьтад гороож үхээд байгаа хашаа буулгах хүндхэн ажил зохион байгуулж билээ. Түүнээс хойш Тусгай хамгаалалттай газар дахь олон улсад мөрдөгддөг Зэрлэг амьтанд ээлтэй хашааны #стандартыг судалж байж, холбогдох газруудад санал санаачлага хүргүүлэн гаргаж байсан нь өнөөдөр 2025.01.27-ны НИТХ-р батлагдсан байна.

Энэ бол Улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжих зэрлэг амьтанд ээлтэй, аялал жуулчлалын зориулалт бүхий хашааны стандарт юм.

Богдхан уулын дархан цаазат газар сүүлийн жилүүдэд амьтад хашаанд гороох, зэрлэг нохойнд хөөгдөх зэрэг хүний үйл ажиллагаанаас улбаатай сөрөг нөлөөлөл нэмэгдсэн. Мөн газар ашиглагчид дур зоргоороо стандартгүй төмөр торон, бетонон хашаа барих, шон татах элбэг байсныг өнгөрсөн хугацаанд бага багаар хумиж чадсан. Цаашдаа энэхүү олон улсад хэрэглэгддэг Тусгай хамгаалалттай газар дах Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг бусад захиргаад мөрдлөг болгох боломжтой юм.

Монгол улсын нийт газар нутгийн 21 гаруй хувь Улсын тусгай хамгаалалтанд байна. Тэгвэл энэхүү стандарт батлагдсанаар Улсын хэмжээнд байгаа тусгай хамгаалалттай газрын захиргаад ажил албандаа нэвтрүүлэн, хашаа хайсны стандартаа болгож мөрдлөг болгох сайхан боломжтой.

Эцэст нь энэхүү стандартыг батлуулахад хамтран ажилласан бүх шатны албан хаагчиддаа талархаж байна.