ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Шилэн Цогоогоос уучлалт хүсч, худал хэлснээ зөвшөөрөв

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Гашуунсухайт Ганцмод боомтын хил холбох төмөр зам, "Чайна энержи" компанитай хийж буй Засгийн газрын хэлэлцээрт ихээхэн ач холбогдол өгч зогсоо чөлөөгүй шүүмжлэн эсэргүүцэж байгаа билээ.

Уг асуудлаар нь иргэн Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо хариу "гал нээж" УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ашиг сонирхолын зөрчилтэй ММС (Mongolian mining corporation) компанийн ТУЗ-ийн гишүүн байснаа УИХ-ын гишүүний намтар дээрээ бичээгүй, ЕТГ-ын дарга асан П.Цагааны хүүтэй хамтарсан компанитай тэр нь баар ажиллуулдаг түүнийгээ ХОМ дээрээ мэдүүлээгүй нуусан зэрэг олон мэдээллийг эх сурвалжтай нь гаргаж тавьсан бөгөөд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 10.10 заасан УИХ-ын гишүүн нь хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төслийн санал хураалтад оролцож болохгүй гэсэн хуулийг Д.Энхтүвшинд сануулжээ.

Гэвч Шарк гишүүн маань Шилэн Цогоогийн уг мэдээллүүдэд эгдүүцэц "Хар Цогоо" гэж мэдээлэл хийсэн бөгөөд үүнд нь Шилэн Цогоо ихэд эгдүүцэж зодоон ширүүсч, дараагийн материалуудаа гаргахаа Шилэн Цогоо мэдэгдэв. Харин бямба гарагийн өглөө УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Б.Цогтгэрэлийн постны доор сэтгэгдэл бичиж уучлал хүссэн бөгөөд ММС компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч олон зүйл сурч мэдсэндээ талархал илэрхийлжээ. Шилэн Цогоо өөрийн Facebook болон Х хуудсуудаараа дамжуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ММС компанид байхдаа гаргаж байсан шийдвэрүүдийг цувралаар орчуулан хүргэсээр байна.