ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 1296 байна

O.Admin
6 цагийн өмнө

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны 5-р сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.

Эдгээр батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 нас байгаа ба ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурханы 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байгаа тул өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), Боловсролын ерөнхий газар(БЕГ)-тай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулав.

Эрсдэлийн үнэлгээнд ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан ахлах шинжээч, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал, зөвлөх, дархлаажуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд, НЭМГ болон БЕГ-ын суралцагчийн хөгжлийн асуудал болон Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд тус тус оролцлоо.

Явцын эрсдэлийн үнэлгээнээс цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагуудад хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж хэрэгжүүлнэ.