Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг автомашины улсын дугаараа сольж буй зураг сошиал орчинд өчигдөр цацагдсан билээ.
Тэгвэл жүжигчин залуугийн энэхүү үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ.
Тодруулбал, "Иргэн М нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж тавин замын хөдөлгөөнд оролцсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон" хэмээн мэдэгдлээ.