ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Говийн бүсэд эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийн хөгжлийн 20 гаруй төсөл хэрэгжинэ

O.Admin
2 цагийн өмнө

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. /2025.05.12/ Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан.

Тухайлбал, 2024-2028 онд эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийн хөгжлийн 20 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Дорноговь аймгийн Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах шугам, дэд станцын өргөтгөл

- Чойр хот-Сайншанд хот чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам,

-Тавантолгойн дулааны цахилгаан станц

-Гашуунсухайт, Шивээхүрэн, Хангийн боомтын өргөтөл зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Бүсийн хөгжлийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн төлөвлөлтийг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэдтэй санал солилцож, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.