УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэсэнтэй холбогдуулан УИХ-ын Дэд даргад УИХ дахь МАН-ын бүлгээс парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Ж.Бат-Эрдэнийг Дэд даргад нэр дэвшүүлж, өчигдөр чуулганы хуралдаанаар эцэслэн батлав.
Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нь
-1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
-1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн
-Автын инженер, эрх зүйч мэргэжилтэй
-2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар
-2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар
-2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар
-2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ.
Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.
УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэн юм.
