УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийнхөө нүүр номын хуудсанд "Ерөнхий сайд асан С.Баяр зөнөглөж байгаа нь үнэн бололтой юм" хэмээгээд Оюутолгойн асуудлаар өөрийн байр сууриа бичжээ.
Тэрбээр, "Саяхан намайг Оюутолгой дээр 34 хувьтай байх ёстой гээд улааран гүйсэн гэжээ. Тухайн үед 34 хувиар тогтооё гээд өөрөө гарын үсэг зураад Их хуралд оруулж ирүүлсэн хуулийн төсөл, албан бичгийг нь архиваас авч танилцуулж байна.
Засгийн газраас анх 34 хувиар тогтоох санал ирсэн бөгөөд харин бидний хэсэг нөхөд баялгаа гаргаад үнэгүй 50 хувиа авах ёстой гэсэн санал гаргаж эсэргүүцэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин тухайн үед Их хурлаас 57 дугаар тогтоол гаргаж хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувийг 51 болго гэсэн чиглэл өгсөн юм.
Гэтэл Засгийн газар тогтоолыг баримтлалгүй хууль бус гэрээ хийж Монголын талын хувийг 34-аар тогтоосон юм. Баримт энэ бүгдийг нотлох болноо. Нүглээ ингэж наминчлахгүй байх аа" хэмээжээ.




