ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ачит ихт" ХХК Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр есдэх удаагаа шалгарлаа

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмрээ оруулагч “Ачит-Ихт” ХХК нь 2015-2022 онуудад Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр тасралтгүй шалгарч, 2025 онд амжилтаа дахин бататгалаа. 

Лондоны металлын бирж /ЛМБ-/ийн гишүүн “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь Монголын уул уурхайн “боловсруулах үйлдвэрлэл”-ийн хөгжлийн нэгээхэн хэсэг болж, зэсийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин, “Зэс бидний ирээдүй” уриатайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.  

“Ачит-Ихт” ХХК  өнөөдрийн байдлаар 2000 гаруй дотоодын ААН, хувь хүнээс 500 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, орон нутагт 300 гаруй ажлын байр шинээр бий болгон улсын төсөвт нийт 436.9 тэрбум төгрөг, үүнээс орон нутгийн төсөвт 52.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс үүсмэл орд ашиглалтын олборлолтоосоо АМНАТ-д 41.6 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрт гэрээний дагуу 32 тэрбум төгрөгийн төлбөр төлөөд байна. 

“Ачит-Ихт” ХХК хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин хамгаалал, хүүхэд залуусын хөгжил, боловсрол, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Тухайлбал, Монголд анх удаа Олон Улсын олимпын хорооны стандартад нийцсэн 2600-3600 хүний суудалтай, улирал үл харгалзан ажилладаг битүү "Мөсөн өргөө" спортын ордон ашиглалтад оруулсан нь хүүхэд бүрийн очих дуртай газар болжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 904,574 мод үрээр тарьж ургуулаад байна. Боловсролыг дэмжих хүрээндээ, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 сургуульд Химийн иж бүрэн кабинет байгуулан жил бүр Химийн масс олимпиадыг уламжлал болгон зохион байгуулдаг.