ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгнө

O.Admin
55 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. Тэрбээр өнөөдөр албан ёсоор өргөдлөө УИХ-д хүргүүлнэ гэдгийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгджээ.  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд дараах журмыг заасан байна.

1. Ерөнхийлөгчийн хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ.

2. Байнгын хороо санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.

3. УИХ ил санал хураалт явуулна.

4. Гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.

Хэрэв УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн хүсэлт хэрэгжихгүй. Тэрбээр, бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, УИХ зөвшөөрөөгүй байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар дуусгавар болохгүй. Харин УИХ хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн эзгүйд түр орлох хуулийн заалттай.

Хуульд,

-Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

-Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна хэмээжээ.