ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын амлалт биелсэн, биелээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-24

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ямар мөрийн хөтөлбөртэй орсон бэ. Мөрийн хөтөлбөрийнх нь  биелэлт болоод амлалтыг нь сануулах зорилгоор “Баримт & тайлбар” буландаа онцолж байна. МАН-ын гол уриа нь “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт,  баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” хэмээн тунхаглаж, сонгуульд оролцож, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэд чихэр шиг амттай амлалт өгч, давс шиг гашуун замаар иргэдээ бэдчүүлж явна.

 

• Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.

• Бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ийг ялгаварлалгүй   олгоно.

• Хүн амын өсөлтийг дэмжиж, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт  ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцно.

• Бид өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх дарамт шахалтыг багасгаж, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна.

• Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.

• Аймаг бүрт үйлдвэр барина. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

• Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралтын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.

• Цалин урамшууллыг өсгөж, сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

• Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуур, усан байгууламжийг барина.

• Хашаандаа амины сууц барьсан айлыг ипотекийн зээлд хамруулна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлж, зээлийн нөхцөлийг сайжруулах бодлого баримтална. Залуу гэр бүл, 18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна.

• Баян , ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ.

• Нийслэлд дугуйн замын шинэ дэд бүтцийг байгуулна.

• Шударга халамжийн системийг тогтооно. Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ.

• Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг чухалчлан үзэж, хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд хамгаалах төвүүдийг дэмжинэ.

• Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг олгож, оюутнуудын сурлагын амжилтыг шударгаар үнэлэх журмыг бий болгоно. Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

• Хувийн хэвшил болон Жижиг, дунд үйлдвэр, бичил зээлийн  хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ. “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.

• ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг нэмж оруулна.

• Засгийн газар өр зээлийн нөхцөл, гэрээний асуудлаар дахин хэлцэл хийх, үндсэн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна.

• Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.

• Өндөр хүүтэй зээл эх үүсвэр ашиглахаас татгалзана.

• Татварын таатай орчин бий болгоно.

• Хөрөнгө оруулалтын алдарсан итгэлийг дахин сэргээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцаан татна.

• Иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно.

• Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй болгоно.

• Эрчим хүчний хэрэглээг найдвартай тасралтгүй хангаж, эрчим хүч экспортлогч орон болно.

• Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцыг барина.

• Хөшигийн хөндийд тээвэр ложистикийн төв байгуулна.

• Эрдэнэт-Овоот, Богд хаан төмөр замыг барьж байгуулах, ажлыг эхлүүлнэ. Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

• Орон нутаг, олон улсын нислэгийн үнэ тарифыг бууруулна.

• Оюутолгой Эрдэнэт Цагаан суварга зэрэг ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

• Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулна. Улсын хэмжээнд ижил үнэтэй байлгаж, үнийн дарамтыг бууруулна.

• Иргэдийг баталгаат хүнсээр хангаж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.

• Мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэнэ.

• Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хангах олон улсын болон бүс нутгийн сүлжээнд нэтгэх, дэд бүтцийг хөгжүүлнэ.

• УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана.

• Засгийн газар бүх ард түмний эрх мэдэлд байна.

• Төрийн байгууллагуудын ажил, үүргийн давхардлыг арилгаж, яам, агентлаг, төсвийн байгууллагуудын тоог цөөлж, оновчтой бодлого хэрэгжүүлнэ.

• Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа, ажилд авахыг хориглоно.

• Төрийн албанд мерит тогтолцоог хэвшүүлнэ

• Нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлнэ.

• Газар доор болон давхар зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

• Автомашингүй гудамж байгуулна.

• Нийслэлийн хэмжээнд 40 мянган орон сууц ашиглалтад оруулна.

• Эко хот хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулна.

• Улаанбаатар, Дархан хот, зарим аймгуудын цэвэрлэх байгууламжийн технологийг шинэчилж, өргөтгөнө.