ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮХС-г “тоносон дээрэмчид”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-16

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон тэдэнтэй хамаарал бүхий хүмүүс ихээхэн хэмжээний зээл авсан мэдээлэл баримтын хамт цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Ерөнхий сайдын зүгээс “Авсан зээлээ эргэж төл, ард түмнээсээ уучлалт гуй” хэмээн үүрэгдсэн ч УИХ-ын гишүүд “Хүний өмнөөс, төрийнхөө өмнөөс, аавынхаа өмнөөс зарим нь бүр уучлалт гуйхгүй” хэмээн  гүрийсэн нь монголчуудын бухимдлыг төрүүлж, улмаар эсэргүүцлийн  жагсаал хүртэл зохион байгуулахад хүргэв.  Учир нь уучлалт гуйгаад, зээлээ төлөөд асуудлыг шийдэхгүй. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахын зэрэгцээ хариуцлагын асуудлыг давхар хөндөх хэрэгтэй гэсэн шаардлагыг олон нийтийн зүгээс тавьсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. 

ХХААХҮ-ийн сайд асан  Б.Батзориг 

Компани: “Тээвэр ачлал” ХХК 
Зээл: 1.4 тэрбум төгрөг 

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 

Компани:  “Эпота анар­ваан” ХХК
Зээл: 1.2 тэрбум төгрөг 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 

Компани: “Дорнод гурил” ХХК  
Зээл: 950 сая төгрөг 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Компани: “Газар буудай” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар 

Компани: “Цэн стайл” ХХК 
Зээл: 750 сая төгрөг 

Н.Ням-Осор болон түүний хүү УИХ-ын гишүүн Н.Учрал

Компани: “Хүннү” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 


ТЕГ-ын дарга асан Б.Хурц

Компани: “Гранд степп”  ХХК 
Зээл: 950 сая төгрөг 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Компани: “Доктор МЭИК” ХХК
Зээл: ЖДҮХС-гаас  700 сая төгрөг 

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг

Компани: “Бат ган агро” ХХК 
Зээл: 500 сая төгрөг 

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн дүү Б.Одончимэг

Компани: “Сингапур­хэль­ткейр сентр” ХХК 
Ззээл: 800 сая төгрөг 

УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар 

Компани: “Топкондитер” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор

Компани: “Хос эрхэс” ХХК
Зээл: 500 сая төгрөг 

Мэргэжлийн хяналын Улсын байцаагч Ш.Хонгорзул 

Компани: “Хос богд агро” ХХК 
Зээл: 630 сая төгрөг 


“Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа

Компани: “Их улс” ХХК 
Зээл:  680 сая төгрөг 

Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар

Компани: “Цаст согоот” ХХК 
Зээл: 1.3 тэрбум төгрөг 

БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн 

Компани: “Дархан Мах Корпораци” ХХК
Зээл: 450 сая төгрөг

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Компани: “Мийт экспорт интернэшил”  ХХК 
Зээл: 1.3  тэрбум төгрөг 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа 

Компани: “Спа цогцол­бор” ХХК 
Зээл: 700 сая төгрөг 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь

Компани: “Рэд стар клуб” ХХК 
Зээл: 800 сая төгрөг 

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Компани: “Түгээмэл­түмэн хишиг” ХХК
Зээл: 800 сая төгрөг 

“УБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан 

Компани: “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи” капитал
Зээл: 3.3 тэрбум төгрөг