Зорилго: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
Шалгаруулах номинаци: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.
Шагналын сан: 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг
Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
Шилдэг телевиз – 1
Шилдэг радио- 1
Шилдэг сонин – 1
Шилдэг мэдээллийн сайт – 1
Шилдэг сэтгүүл – 1
Шилдэг бүтээл: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
Телевизийн шилдэг бүтээл – 1
Радиогийн шилдэг бүтээл – 1
Сонины шилдэг бүтээл – 1
Мэдээллийн сайтын шилдэг бүтээл – 1
Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1
Орон нутгийн шилдгүүд:
Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
Орон нутгийн шилдэг сонин– 1
Орон нутгийн шилдэг радио – 1
Орон нутгийн шилдэг телевиз – 1
Орон нутгийн шилдэг сайт – 1
Орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1
Шилдэг редактор:
Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана
Телевизийн шилдэг редактор – 1
Радиогийн шилдэг редактор -1
Сонины шилдэг редактор -1
Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
Сэтгүүлийн шилдэг редактор – 1
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1
Шилдэг сэтгүүлч:
Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
Радиогийн шилдэг сэтгүүлч -1
Сонины шилдэг сэтгүүлч -1
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
Шилдэг судлаач -1
Тавигдах шаардлага:
- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
- Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.
- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725
И-Мэйл: [email protected]
Нэр дэвшүүлэх хугацаа:
2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.