УИХ-ын гишүүн С.Жавхлан үнэд орох цаг иржээ. Өнгөрсөн хугацаанд эргүү, мангар, тэнэг, галзуугаар нь дуудаж явсан МАН-ынхан түүнийг тойглож эхлэв. Тэр дундаа УИХ-ын 32 бүлгийнхэн “хайр зарлаж”, халамжаа үзүүлж эхэллээ
Учир нь МАН-ын 32 бүлгээс Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн. Хэдийгээр МАН-ын нэр бүхий 27 гишүүн бие сэтгэл, санаа нэгдэж ахдаа өргөх бичгийг өвөртлүүлсэн ч яах аргагүй тэд дэмжлэгээр дутна.
Тэдэнд хамгийн чухал тоо бол 38 гишүүний гарын үсэг, дэмжлэгийн кноп хэрэгтэй. Үүнийг гүйцээхийн тулд АН-ын ес, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлангийн санал хамгийн чухал болов. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд 32-ын бүлгийнхэн хэнтэй ч дэр нэгтгэхэд бэлэн байгаа цаг үе.
Тиймээс тэд таны нэг саналыг гуйхын тулд мөнгө, эрх мэдэл улмаар сайдын суудал ч амлаж магадгүй юм. Харин энэ үед мөн чанараа алдав. Шударга ёсны тогтолцоо гэдэг бол эрх мэдэл, мөнгө, албан тушаалаар хэмжигдэхгүй. Тухайн хүний оюуны чадамж, мөн чанар, байр суурь, үзэл бодол хамгаас үнэтэй шүү.
Түмэн олноос хүлээлгэсэн хайр хүндлэл, итгэл, үнэмшлийг төр засгаа тонгорох гэсэн худрагагүй үйлдэлтэй хольж, хутгаж, нэр хүндээ унагав. Үхэхээс бусдыг үзсэн улстөрчид хэрэг нь гарсан үед өөрийг чинь мөхөөлдөс шиг долоочихоод, хүслээ гүйцээчихээд үнсэнд хаясан “шалз” шиг гээхээ тэд мартахгүй. Тиймээс ах нарынхаа найруулсан улс төрийн “хор”-ын жоронд бүү автаарай, гишүүн ээ.