ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЗБХ 23 асуудал хэлэлцэж, 8 хууль батлуулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-20

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо 1, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралджээ.

Байнгын хорооны хуралдаанаар 7 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3  тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 1 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 8 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг  батлуулсан байна.