Улс төрийн намынхаа гаргасан дүрэм журмыг үл тоож намын шийдвэрийг сөрдөг, албан тушаалд хүрсэн атлаа авлига, хулгай луйврын хэрэгт холбогддог хүмүүсээ нам яаж ч чадахгүй зөнгөөр нь орхидог байсан үе бий. Улс төрийн намыг албан тушаалд хүрэх шатаа болгосон атлаа төрд гарчихаад намаа муу муухайгаар дууддаг, шийдвэрийг нь дагахаас татгалздаг, нам дотроо хор найруулж хов хутгах үзэгдэл жил ирэх тусам нэмэгдсэн учраас улс төрийн намууд дүрмээ шинэчилж, ийм үйлдэл гаргасан гишүүдээ хөөдөг, гишүүнээс түдгэлзүүлдэг болсон. Тэгвэл шинэчлэгдсэн дүрэм батлагдсан даруйд хамгийн түрүүнд АН-ынхан нэр бүхий гишүүдээ намын гишүүнээс хассан. Муухайгаар хэлбэл хөөсөн гэсэн үг.
С.Баярцогтоор эхэлсэн гишүүнчлэлээс хасах жагсаалт өдгөө нэлээд урт болжээ. Олны танил улстөрчдөөс эхлээд АН-ын жирийн гишүүд ч дүрэм ёсоор гишүүнээс хасагдсан. Тэгвэл Ардын нам мөн л дүрмээ баталсны дараа гурван хүнийг намын гишүүнээс түдгэлзүүлээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэх бөгөөд “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон бүх хүнтэй хариуцлага тооцно гэдгээ намын дарга У.Хүрэлсүх мэдэгджээ. Тэгвэл улс төрийн буруу шийдвэр гаргаж намаас “хөөгдсөн” хүмүүс юуны учир, яагаад хөөгдсөн, шийдвэрээ хэрхэн хүлээж авсан талаарх мэдээллийг хүргэе.
Намд элссэн он: 1997 онд Монголын социал демократ намд элсэж, даргаар томилогдож байсан.
Намын гишүүнээс хассан он: 2018 оны гуравдугаар сарын 20
Шалтгаан: Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон.
Юу хэлэв: АН-ын удирдлага намаас гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн.
Намд элссэн он: 2010 онд АН-д элсэж батлах авсан.
Намын гишүүнээс хассан он: 2018 оны арванхоёрдугаар сарын 03
Шалтгаан: ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улс төрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй гишүүдийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Ж.Батзандан гишүүнийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Юу хэлэв: Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Малчны асуудлыг хөндвөл ахынхаа талд орж байна гэх үү. Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй боллоо.
Намд элссэн он: 1990 онд АН-д элссэн
Намаас гарсан он: 2018 оны арванхоёрдугаар сарын 03-нд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлсэн учраас өөрийн хүсэлтээр гишүүнээс гарсан.
Шалтгаан: ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улс төрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй Л.Болд гишүүнийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан.
Юу хэлэв: АН хууль, төрийг хүндэлдэг нам. 1990 оноос эхлэн би энэ намд үзэл бодлоороо нэгдэж өдий хүртэл тууштай явж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгсний төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад харамсаж байна.
Намд элссэн он: 2000 он
Намын гишүүнээс хассан он: 2018 оны арваннэгдүгээр сарын 05
Шалтгаан: Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн. Намын дүрэм зөрчсөн учраас дөрвөн жилээр гишүүнээс хассан.
Юу хэлэв: Ямар учир шалтгаанаар намайг намаас хөөсөн болохыг мэдээгүй байна. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулж, БЗД-ийн эмэгтэй гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Тэднийг намайг зохион байгуулсан гэж хардаж байгаа юм болов уу гэж ойлгосон.
Намд элссэн он: 2000 онд МАХН /МАН/-д элссэн
Намын гишүүнээс түдгэлзүүлсэн он: 2019 оны хоёрдугаар сарын 19
Шалтгаан: МАН-ын нэр хүндийг унагаах 60 тэрбумын бичлэгт байсан хүн бөгөөд 60 тэрбумын схемийг хамтран санаачилж, ажил хэрэг болгохоор төлөвлөн намын удирдлагадаа танилцуулсан ёс зүйгүй үйлдэл гаргасан.
Юу хэлэв: С.Мөнхчулууныг заалнаас нэр дэвшсэн шийдвэрийнх нь ард намайг байгаа гэдэг шалтгаанаар түдгэлзүүлсэн бололтой. /Эх сурвалж: news.mn/
С.Мөнхчулуун
Намд элссэн он: 1998 онд МАХН /МАН/-д элссэн
Намын гишүүнээс түдгэлзүүлсэн он: 2019 оны хоёрдугаар сарын 19
Шалтгаан: Хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг удаа дараа хууль бус үйлдлүүдэд холбогдсон учраас намаас түдгэлзүүлэх болсон. Мөн намын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг сөрсөн.
Юу хэлэв: Шударга байсангүй, гишүүдээ ялгаварлаж байна хэмээн үзэж байна. Учир нь Удирдах зөвлөлөөс ирүүлсэн нэр дэвшигчийн эсрэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэнийхээ төлөө намаас хөөж байгаа бол яахын аргагүй шударга бус байна.
Намд элссэн он: Тодорхойгүй
Намын гишүүнээс түдгэлзүүлсэн он: 2019 он хоёрдугаар сарын 21
Шалтгаан: “60 тэрбум”-ын гэх хэргийг санаачилж, оролцсон. Төрийн албан тушаалыг наймаалцахаар санаархаж, намын нэр хүндийг унагасан.
Юу хэлэв: Хэрвээ манай нам ёс зүй ярих гэж байгаа бол үүнийгээ алагчилалгүй үнэн бодитоор ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хүний ярьсан зүйлийг сонссоны төлөө, харсаны төлөө, хүнээр гүтгүүлсэний төлөө бид нарт хариуцлага тооцох гээд байгаа нь үнэнд нийцэхгүй /2018.08:06-д өгсөн ярилцлага/