ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерѳнхийлѳгч Х.Баттулга БНХАУ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-24

Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр ѳчигдѳр буюу энэ сарын 24-нд Хятад улсад хүрэлцэн ирсэн бѳгѳѳд БНХАУ-ын Тѳрийн зѳвлѳлийн Ерѳнхий сайд Ли Кѳчян Ерѳнхийлѳгчид бараалхаж, хоёр улсын худалдаа эдийн засаг хамтын ажиллагаа мѳн энэ онд тэмдэглэн ѳнгѳрүүлэх дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол тѳгѳлдѳр тэмдэглэн ѳнгѳрүүлэх талаар ярилцав.

Тэгвэл хоёр дахь ѳдрѳѳ үргэлжлэх тѳрийн ѳндѳр дээд хэмжээний айлчлалын үеэр Ерѳнхийлѳгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцэээний дараа хоёр тал Ардын Их хурлын ордонд албан бичигт гарын үсэг зурах бѳгѳѳд үүний дараа Ерѳнхийлѳгчийг дагалдан яваа аж ахуйн нэгжүүдийн тѳлѳѳлѳл БНХАУ-ын аж ахуйн нэгжийн тѳлѳѳлѳлтэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Мѳн ѳнѳѳдѳр тѳлѳвлѳгдсѳн сонирхолтой үйл ажиллагаа нь хоёр улсын спортын холбоодын уулзалт болон жүдо бѳхийн тамирчдын үзүүлэх тоглолт байх юм. Энэхүү үзүүлэх тоглолтыг Ерѳнхийлѳгч үзэж сонирхох юм. Албан ёсны хэлэлцээ болон ямар ямар аж ахуйн нэгж хамтарч ажиллах бичигт гарын үсэг зурсан талаар бид цаг тухай бүрт нь шуурхай дамжуулна.