ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Энэ удаагийн уулзалт хоёр орны хувьд чухал ач холбогдолтой юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-24

Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй тѳрийн айлчлал хоёр дахь ѳдрѳѳ үргэлжилж байна. Тэрбээр анхны тѳрийн айлчлалаа урд хѳрш буюу БНХАУ-аас эхлүүлж байна. Ѳчигдѳр Ерѳнхийлѳгчид БНХАУ-ын Тѳрийн зѳвлѳлийн Ерѳнхий сайд Ли Кѳчян бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах мѳн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол тѳгѳлдѳр тэмдэглэн ѳнгѳрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл ѳнѳѳдѳр БНХАУ-ын Ардын Их хурлын ѳмнѳх талбайд ноён Ши Жиньпин Ерѳнхийлѳгч Х.Баттулгыг угтан мэндчилэв. Хүндэт харуул жагсаж, ёслол тѳгѳлдѳр угтсаны дараа Ерѳнхийлѳгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Энэ үеэр Ши Жиньпин дарга “Ноён Х.Баттулга тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Бид одоо хуучны найзууд болсон. Хятад, Монгол хоёр улсын тухайд уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай хѳрш орнууд. Хоёр улсын харилцаа олон улсын түвшинд жишиг болохуйц харилцаа юм. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарна гэж итгэж байна” хэмээгээд энэ жил тохиож буй найрамдалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 25 жил, Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцолсон юм. Харин Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар тѳрийн айлчлал хийж, таны санаачилсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хуралд оролцож, хоёр улсын болон олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны санал солилцож байгаадаа баяртай байна.

Энэ онд хоёр улсын хувьд хоёр ч том түүхэн ой тохиож буй түүхэн онцлог жил болж байгаа. Энэхүү түүхэн ойн жил тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт, амжилтаа дүгнэж байна. Мѳн цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт, хоёр орны хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтдаа хѳгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэдэгт найдаж байна. Амжилт хүсье” хэмээлээ. Хоёр улсын Тѳрийн тэргүүнүүд үргэлжлүүлэн хамтын ажиллагааны албан бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Тухайлбал, 

-Хятад,Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн ѳнгѳрүүлэх тѳлѳвлѳгѳѳнд /Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар/

-“Бүс ба зам санаачилга” хѳгжлийн хѳтѳлбѳрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хѳтѳлбѳр, Хятад, Монголын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай /Бүх Хятадын улс тѳрийн зѳвлѳл дэх Их хурлын дарга, Үндэсний хѳгжил шинэчлэлийн хорооны дарга Хѳ Липѳн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хятадын Худалдааны сайд Жун Шан болон Монголын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан/ 
-Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хѳгжүүлэх дунд хугацааны хѳтѳлбѳрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай хоёр улсын санамж бичиг -Хоёр улсын гаалийн хэлэлцээрийн санамж бичиг /Монголын талаас Гаалийн Ерѳнхий газрын дарга Б.Асралт/ 

-Эдийн засгийн техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр 

-Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин тѳлѳвлѳх /Монголын талаас Зам тээврийн хѳгжлийн сайд/ 

-Хоёр улсын хоорондын автотээврийн хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа. ...Хоёр улсын Тѳрийн тэргүүний хэлэлцээ болон гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Монгол-БНХАУ-ын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Шадар сайд Ѳ.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Зам тээвэр хѳгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Ерѳнхийлѳгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албаны хүмүүс байлцлаа.