ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хандана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-11

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч, хуралдаанд оролцсон 57 гишүүний дийлэнх нь дэмжээгүй билээ. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад олонхи нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулж УИХ-ын эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хандахаар болжээ. Тэдний хэлж буйгаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг хуралдаж, хориг тавиулах албан бичгийг Ерөнхийлөгчид өгөхөөр болсон байна.