ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Очирсүрэн: Автомашины дугуй түгжих журам хэлэлцүүлгийн шатанд явж байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-19

Тээврийн хэрэгслийн албан татварын төлөх хугацаа аж ахуйн нэгж, байгууллага арванхоёрдугаар сарын 25-нд,  иргэд  зургадугаар сарын 1-ний өдрөөр дуусга­вар болдог аж. Заасан хуга­цаан­даа албан татвараа төлөө­гүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ ав­даг байна. Энэ талаар  Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн тат­варын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэнгээс тодрууллаа.

-Иргэд,  аж ахуйн нэгж бай­гууллагын тээврийн хэрэгс­лийн албан татвар төлөлт ямар хэмжээнд байгаа вэ? 

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан тат­варын тухай хууль, Агаарын бохирд­лын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж бай­гаа тээврийн хэрэгслээс ав­то зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан тат­вар, төлбөр ногдуулах, уг ал­бан татварыг төсөвт төлөхтэй хол­­богд­­сон харилцаагаар зохи­­цуул­даг. 2019 онд Нийслэлийн Татварын газраас 495445 тээв­рийн хэрэгсэл албан тат­варт хамруулахаас арав­дугаар сарын 31-ны өдрийн  байдлаар 441214 буюу 90 орчим хувь  нь хамрагдсан. Ихэвчлэн аж ахуйн  нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл үлдсэн бөгөөд хуулиараа дөрөв хувааж төлдөг юм. Иргэдийн хувьд  харьцангуй гайгүй гэж хэлж болно. 

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөхгүй бол жолоочид ямар хариуц­лага хүлээлгэх вэ?

-Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн  7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Энэ нь иргэн 20 мянган төгрөг, аж ахуйн нэгж 200 мянган төгрөг гэсэн үг. Мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу  татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Дугуй түгжих тухай асуудал яригдсан шүү дээ?

-Зөвхөн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас гадна бүх татварын өртэй иргэдэд сануулах арга хэмжээ авах журам юм. Хэрэгжих эсэх нь шийдэгдээгүй байна. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. 

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг юм. 

-Тээврийн хэрэгслийн ал­бан татвар, төлбөрийг “Ибаримт” аппликейшн ашиг­лан төлөх боломжтой болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөөч?

-Сангийн яам болон Татварын ерөнхий газраас төрийн үйл­чил­гээг иргэдэд түргэн шуур­хай, чирэгдэлгүй хүргэх зорил­­гоор Гааль, татвар, сан­хүү­­гийн мэдээллийн техно­ло­гийн төвтэй хамтран авто­тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг “ибаримт” аппликейшнийг ашиглан өөрийн­хөө хэрэглэдэг “Интер­нэт банк”-аар төлөх болом­жийг танилцуулсан юм. Авто­тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхтэй хол­боо­той банкинд удаан хуга­цаа­гаар дугаарлан хүлээж цаг алдах, үйлчилгээнээс хамаарч хэд хэдэн дансанд төлбөр төлөх, тухайн гүйлгээ бүрт 1500 хүртэл төгрөгийн шимтгэлийг нэмж төлөх зэрэг хүндрэл чирэгдэлтэй асуудлуудтай тул­гарч байсан юм. Авто­тээврийн хэрэгсэл эзэм­­шигч­­дийн 80 хувь нь Авто­тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхдөө өөрийн биеэр банк болон тат­варын албанд очиж үйлчилгээ авдаг. Тэгвэл иргэдийн түгээ­мэл ашигладаг “Ибаримт” аппликейшнд нэмэлт хөг­жүү­лэлт хийснээр татвар төлөгч  банк явахгүйгээр цаг хугацаа, зардлаа хэмнэн, тат­варын албанд очих­гүй­гээр 300 төгрөгийн шимт­гэл­тэйгээр 1-3 минутад Авто­тээврийн хэрэгс­лийн албан татвар, төл­бөр төлөх боломж­той гэсэн үг юм.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байд­лаар төлөх боломжтой. Ту­хайл­бал,  “Ибаримт” аппликейшн ашиглан төлбөр төлөх­дөө,  төрийн үйлчилгээ цэс­ний нэхэмжлэх хэсэгт хан­даж төлбөрөө интернэт банк­ны аппликейшн ашиглаж тө­лөх боломжтой. Төлсөн төл­бө­рийн баримтаа ибаримтад бүрт­гэл­тэй имэйл хаягаар хүлээн авах бөгөөд хэвлэн авах боломжтой. Үүнээс гадна манай татварын газрын сайтад  нэвтэрч цахимаар төлөх боломжтой юм.