Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар,
• Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
• Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
• Хилийн Замын-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
• Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.