Энэ сарын 19-нд буюу өчигдөр Улиастайн гүүрний замын голын боржур дээгүүр “Ланд круйзер” маркийн автомашин гарч, гүүрний голд гацсан байдалтай зураг олон нийтийн цахим сүлжээнд тархсан билээ. Улмаар жолоочийг согтуу байсан гэх мэтээр олон янзын таамаг яриа гарсан.
Тэгвэл машины жолооч нь харшилтай бөгөөд харшлын эсрэг эм хэрэглэсэн байхдаа замын хөдөлгөөнд оролцож, улмаар нойрмоглохдоо ийм зөрчил гаргажээ. Замын боржур налуу учраас том машинд огтхон ч мэдэгдээгүй хэмээн ярьсан гэдгийг хажууд нь байсан хүмүүс гэрчлэн ярьжээ.
Харшлын эм, тариа нь тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй байдаг учраас өдрийн цагаар жолоо барьж явахдаа хэрэглэхгүй байх нь чухал юм. Мөн эмчийн заавраар хэрэглэхгүй бол энэ мэтээр нойрмоглож явахдаа осол аваар ч гаргаж болох эрсдэлтэйг энэхүү үйлдэл харууллаа.