ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НАСА Ангараг гараг дээрх нар жаргах мөчийн зургийг буулгажээ

O.Admin
2023-03-09

Ангараг гариг дээр даалгавар гүйцэтгэж буй НАСА-гийн Curiosity хайгуулч робот гаригийн нар жаргах үеийн гайхалтай зургуудыг илгээсэн байна. НАСА-гийн хайгуулч робот нь Ангарагийн гадаргуу дээр 10 гаруй жилийн хугацаанд эрэл хайгуул хийж, Ангараг гаригийн нууцыг тайлахаар ажиллаж байгаа юм. Ангараг гариг дээр нар жаргах үед нарны гэрлийн туяа тэнгэрийн хаяанд тусаж, үүлний хөвөөг гэрэлтүүлж байгааг Curiosity хайгуулч робот ажиглаж, нар жаргах үеийн зургуудыг илгээсэн байна. Энэ нь тус гариг дээр крепускуляр хэмээх туяа тод харагдаж буй анхны тохиолдол аж.

Эх сурвалж: CNN
Н.Батзаяа