ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Линдсей Лохан, Жейк Пол нарыг крипто схемийн улмаас буруутгажээ

O.Admin
2023-03-23

Линдсей Лохан, Жейк Пол зэрэг найман алдартныг АНУ-ын хууль бус криптовалютын схемд оролцсон хэмээн буруутгажээ. Одууд өөрсдийн нийгмийн платформыг ашиглан хоёр крипто токеныг өсгөх, сурталчлахдаа авсан цалингийнхаа  талаар мэдэгдээгүй байна.

Энэхүү төлбөрийн талаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) лхагва гарагт мэдээлжээ. Лохан, Пол нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр хэргийг шийдвэрлэхийн тулд мөнгө төлсөн аж. Энэхүү хэрэгт тэднээс гадна Хөгжимчин Соулжаны хүү ДеАндре Кортез Вей, дуучин Остин Махон, порно жүжигчин Кендра Луст, Рэппер Лил Яхти, хөгжимчин Не-Ё, сенегал гаралтай Америкийн дуучин Алиауне Тиам буюу Акон нар буруутгагдаад байгаа аж.

Тус бүлэглэлийг TRX болон BTT крипто хөрөнгийг хууль бусаар сурталчилсан гэж буруутгаж байгаа бөгөөд "энэхүү сурталчилгааг хийснийхээ төлөө нөхөн олговор авсан төдийгүй нөхөн олговрын хэмжээгээ мэдээлээгүй" гэж "SEC" мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа