ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бид хойч үедээ амьдарч болохуйц газар нутгийг үлдээх учиртай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-26

Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлт, олон төрлийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад төр засаг, ард иргэд, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл зэрэг бүх талуудын түншлэлийг сайжруулах,  хамтарч ажиллах, соён гэгээрүүлэх, зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого “Асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, нийт зочид төлөөлөгчид, оролцогч, зохион байгуулагч нартаа баярлалаа.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас жил бүр өсөн нэмэгдэж байна. Энэ нь дэлхийн улс орон бүрээс хариуцлага, шийдэл, шаардаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь улс орнуудын эдийн засаг, хүн амын амжиргаанд тодорхой сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа юм. Элдэв гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил өсөн нэмэгдэж, дагаад аливаа хүндрэлүүд гарч байна. Бид хойч үедээ амьдарч болохуйц газар нутгийг үлдээх, гарц шийдлийг гаргаж хэрэгжүүлэх учиртай. Өнөөдөр эрдэмтэдийнхээ санаа бодлыг сонсох, судалгааны олон төрлийн мэдээ мэдээллийг авч, өөрчлөлт шийдлийг олох байх гэдэгтэй итгэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад хүхэрлэг хий, азотын давхрага, нарийн тоосонцор зэрэг нь хүмүүсийн эрүүл мэнд болон амьсгалын замын элдэв халдварт өвчин дэгдэж байна.

Цаашлаад мал аж ахуй, амьтад зэрэгт сөрөг нөлөөлөл их бий болж байгаа зэргээр тоочоод байвал цаг хугацаа их орно. Та биднээс зөвхөн шийдэл хүлээж байна. Манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх уламжлалт ойлголт удааширалтай байна. Хуучны уламжлалт аргууд цаг үеэ дагаад алсран холдож байна. Тухайлбал, малын тоо толгой хэтэрхий их өссөн нь эргээд цөлжилт хуурайшилт үүсэж байна. Зарим ургамлын төрөл зүйл талхлагдаж байгаа юм. Өнөөдөр хэлэлцэж буй ажлуудын хүрээнд хийж, хэрэгжүүлэх зүйл олон бий. Тиймээс малчид, иргэдийн идэвх оролцоо, үр дүн чухал хэрэгтэй” гэв.