МАН-ын шинэ даргын нэр дэвшүүлэлт эхэлж, МАН-ын Бодлогын зөвлөл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээ зарласан бол заалнаас Эдийн засагч Б.Лхагважав нэр дэвшлээ. Үйл явц дараах дарааллын дагуу явагдана.
- Нэр дэвшүүлэх санал авч, саналыг тасална.
- Монгол Ардын Намын даргад нэр дэвшигчийн саналыг сонсоно.
- Нэр дэвшигчээс асуулт, хариулт явуулж, асуултыг тасална.
-Тооллогын комиссын дарга Тооллогын комиссын “Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн даргыг сонгох тухай” 1 дүгээр тогтоолыг танилцуулна.
- Тооллогын комисс нь “Монгол Ардын Намын даргыг сонгох санал хураах, дүн гаргах журам”-ыг танилцуулж, нууц санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
