ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байгаль орчин уур амьсгалын сан нь 724 хүнд санхүүжүүлэлт олгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-26

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, өнөөдөр хэд хэдэн сангийн мэдээллийг ил болгож байна хэмээлээ. Тодруулбал, "Шилэн ажиллагааны хүрээнд тусгай 25  сангийн мэдээллийг ил тод болгож байна. Энэхүү ажиллагааны хүрээнд есөн санг ил тод нээлттэй зарласан. Байгаль орчин, уур амьсгалын сан,  Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан зэрэг таван сангийн мэдээллийг нээлттэй хүргэж байна. 25 сан бүгд улсын төсвөөс санхүүждэггүй.

Хуульдаа нарийн тусгагдсан байгаа. Хандиваар санхүүждэг нь ч бий. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, Байгаль орчин уур амьсгалын  сангийн нийт санхүүжилт нь 17 тэрбум 714 сая төгрөг байна. Дотор нь орохоор хэнд, хэрхэн олгосон нь бүгд бий. Тиймээс нэрээр нь хайж болно. Бүх мэдээлэл бий. Илүү хялбар байдлаар оруулж байгааг харж болох юм. Судалгаа сайн хийж, бодитоор хандах ёстой.

 

https://shilen.gov.mn/climate/info