УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас цаг үеийн асуултад хариулт авлаа.
Ж.Ганбаатар: -Түлшний хангалтыг сайжруулахын тулд ОХУ-аас гуйна. ОХУ-ын талын хүн шинээр томилогдсон залуухан хүн бий. Шатахууны тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. Энэ талаар холбогдох хүмүүст хэлсэн. УИХ-ын дарга ч ярьсан. Түүнчлэн ОХУ-аас өвлийн түлшид өөрсдийн тээврийн компаниар дамжуулж, нийлүүлэлт хийж байна. Хувийн тээвэр явахгүй байгаа. Хойд хөршөөс шатахууныг ямар нэгэн хориггүй тээвэрлэж байгааг та хэд ойлгох хэрэгтэй. Гэхдээ гол асуудал төмөр замын татан авалтад байна шүү дээ. Монгол Улс 30 гаруй мянган тонн нүүрс экспортолдог. Одоо 60 гаруй мянган тонн боллоо. Иймээс шатахууны хэрэглээ ч давхар нэмэгдэж байна. Миний хувьд шатахууны нөөцийг зарлахгүй. Алтнаас ч илүү стратегийн бүтээгдэхүүн. Цаашид ч зарлахгүй. Шатахууны тасалдал байхгүй. Хэрэглээ нэмэгдэж байна.