ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хамтын ажиллагааны аргачлал сургалт явагдаж эхэллээ

O.Admin
2024-10-10

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Багшлахуйн баясгалан” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Тус гэрээт ажлыг 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулах бөгөөд манай аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль хамрагдана.

"Сургалтын хөтөлбөрийг хүүхэд төвтэй хэрэгжүүлэх менежмент ба хамтын ажиллагааны аргачлал" сэдэвт сургалт, үйл ажиллагаа Орхон, Хутаг-Өндөр сумдаас эхэллээ.

Сургалт үйл ажиллагааны зорилго нь: Сургуулийн зорилго, зорилттой уялдсан сургалт, үйл ажиллагааг төлөвлөх, үйл ажиллагааг уялдаа холбоотой зохион байгуулах, явцын үр дүнг илрүүлж, бүтээлчээр ашиглаж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сургалт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй нийт багш, удирдлагууддаа баярлалаа.