ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шүүхийн шийдвэрийн удирдах ажилтнууд чуулж байна

O.Admin
3 цагийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр (2025.02.05) эхэллээ.Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, цаашид Төр засгаас дэвшүүлсэн зорилт, баримталж буй чиглэл, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар хамтран хэлэлцэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын бүхий л талын хөгжлийг дэмжин, тэдний аюулгүй байдлыг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, улам илүү нээлттэй, хялбар болгох үүднээс үйл ажиллагааг цахимжуулах, үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах, хүмүүжигчдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн оновчтой, бүтээлч зорилтуудыг хэрэгжүүлэхээр энэ удаагийн зөвлөгөөнийг “Хөгжилд түүчээлье” уриан дор 2 өдөр зохион байгуулж байгаа бөгөөд 100 удирдах ажилтан тус зөвлөгөөнд оролцож байна.

​Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оныг “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтынхоо хүрээнд алба хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажиллах идэвхийг нэмэгдүүлэх, техник, технологийн шийдлийг сонгон нэвтрүүлэх, системд хөгжүүлэлт хийх, үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хүмүүжигчдийн ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.