Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны 55 албан хаагчийг 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр авлигын эсрэг сургалтад хамруулав.
Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх чиг үүргийн хүрээнд авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог болон түүнд холбогдох зөвлөмж, шаардлага боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох арга зүй, туршлагын талаар сургалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш удирдан явуулж, бодит жишээ баримтад тулгуурлан санал солилцож, асуулт хариулт өрнүүлсэн нь үр дүнтэй болов.