ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Батшугар: Зээлдэгчийн хар жагсаалт гэх санхүүгийн ялыг арилгалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болно:

• Зээлийн хүү бууруулна

• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана

• Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ

• Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

• Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчрах давуу тал бий боллоо.